2023 оны 10 сарын 20
Коллаген нь хүний биеэнд хамгийн элбэг байдаг уураг юм. Коллаген нь биеийн доторхыг барьж байдаг цавуутай адил. Хүний арьс, яс, шүд, үс, хумс, нүд, холбогч эд, дотор эрхтэн, мөгөөрс зэрэг бүгд коллагенаас бүрддэг.
Таны мэдэх хэрэгтэй 6 зүйлс:
1. Коллаген нь хүний биеэнд хамгийн элбэг байдаг уураг юм.
Хүний бие дэх уургийн агууламжны 30%, арьсанд агуулагдах уурагны 70%,
ясанд агуулагдах уурагны 80%-ийг коллаген бүрдүүлдэг.
Мөн судас болон дотор эрхтэн, нарийн бүдүүн гэдэсний ханыг коллаген бүрдүүлдэг.
2. Хүний нас хөгшрөх тусам коллагены хэмжээ багасч байдаг.
20 наснаас эхлэн арьсанд агуулагдах коллагены хэмжээ жилд дунджаар 1%-иар багасч байдаг.
Бид 50 настай болоход арьсанд агуулагдах коллаген 25% буурсан байдаг.
Харин 75 нас хүрэхэд энэ хэмжээ 50% болтлоо буурсан байдаг.
3. Танд коллаген дутагдаж буй шинж тэмдгүүд:
4. Коллагены ач тус:
Арьсны уян хатан чанар, чийгшлийг нэмэгдүүлснээр арьс хөгшрөхөөс урьдчилан сэргийлнэ.
Хүчний дасгалтай хослуулснаар булчин нэмэгдүүлж, жин буурахад тусална.
Мөгөөрсний эрүүл ажиллагааг дэмжиснээр үе мөчний өвчинг бууруулна.
Ясан дах эрдэсийн нягтрал болон ясны хөгжлийг дэмжинэ.
Шөрмөсний гэмтэл болон шөрмөсний үрэвслийг бууруулна.
5. Коллагений төрөл:
Нийтдээ 29 төрлийн коллаген байдаг. Гэхдээ I, II, болон III төрлүүд нь бүх коллагены 90% эзэлдэг.
I төрлийн коллаген нь үс, арьс, хумс, яс болон шөрмөсний эрүүл байдлыг дэмждэг.
II төрлийн коллаген нь мөгөөрсний үйл ажиллагааг дэмждэг.
III төрлийн коллаген нь артери болон гэдэсний эрүүл байдлыг дэмждэг.
6. Коллагены хэрэглээ:
Бид амьтны махнаас коллагенаа авдаг. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх тохиолдолд өдөрт 10-40гр нунтаг коллаген хэрэглэх нь тохиромжтой.
Хажуугаар нь коллагены нийлэгжлийг дэмжих витамин, эрдэсүүд болох С витамин, зэс, магни, төмөр, цайр зэргийг хэрэглэнэ.