SugarBearHair үсний витамин нь найрлагандаа биотин, цайр, фолийн хүчил, витамин А, Ц, Д, Е зэрэг үс, хумсны ургалтыг дэмжих 14 төрлийн витамин, минералыг агуулсан зөөлөн, зажилж иддэг витамин юм. Байгалийн зэрлэг жимснээс гаргаж авсан чихэр, кокосын тосоор үнэр, амт оруулсан тул идэхэд маш тааламжтайгаас гадна элдэв сөрөг нөлөө байхгүй.
АНУ-ын хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар тогтмол 12 долоо хоног хэрэглэсэн хүмүүсийн 97% нь үсэндээ эерэг өөрчлөлт гарсан гэжээ. Уг витаминыг 3-6 сар тогтмол хэрэглэхийг үйлдвэрлэгчийн зүгээс зөвлөдөг.
Бусад залгидаг витаминтай харьцуулахад уухад амар, ходоод өвтгөхгүй онцлогтой. Дааврын төрлийн ямар ч орц ороогүй тул нүүр болон биеийн хэсгийн үсэнд нөлөө үзүүлэхгүй. Желатин, цавуулаг, өндөг, самар, сүүний терлийн ямар ч орц ороогүй веган бүтээгдэхүүн. Өдөрт 2 ширхэгийг идсэнээр үс, хумсандаа шаардлагатай амин дэмийг авах боломжтой.
Нэг савандаа 75 ширхэг буюу 37 өдрийн хэрэглээ болно. 13-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй бүх хүн хэрэглэж болно.