Дэлхийд борлуулалтаараа тэргүүлэгч Францын Bioderma брендийн цэвэрлэгч ус нь арьсны хүчиллэг чанарыг алдагдуулалгүйгээр нарийн ширхэгтэй тоосонцор, бохирдол, нүүрний будаг зэргийг цэвэрлэх чадвартай бүтээгдэхүүн юм.
Hydrobio төрөл нь хуурай арьсанд тусгайлан зориулсан бөгөөд Aquagenium патентлагдсан иж бүрдэл найрлага бүхий арьсны хамгаалалтын бүрхүүлийг гэмтээхгүйгээр хөнгөн цэвэрлэн, арьсыг чийгшүүлэх онцгой найрлагатай.
Хэрэглэх заавар: Өглөө, оройдоо цэвэрлэгч усыг хөвөнд шингээн арьсыг зөөлөн арчина. Арчисны дараа усаар зайлах шаардлагагүй, шууд арьс арчилгааны бүтээгдэхүүнээ түрхэнэ.
Хэмжээ: 500мл, 250мл, 100мл