Кокосын өндөр агууламжтай био целлюлоз уг маск нь хүний арьсанд маш их нийцдэг уургийн бүтэцтэй төстэй байдаг ба арьсыг хурдан хугацаанд чийгшүүлж, тэжээл өгдөг онцлогтой.
Эмзэг мэдрэмтгий арьсанд ч тохирох бөгөөд лазер эмчилгээ болон гуужуулалтын улмаас үүссэн улайлт, хаванг намдаах, чийгшлээр хангах зорилгоор хэрэглэвэл тохиромжтой.
Үндсэн найрлага:
Аденозин - үрчлээний эсрэг
Натрийн гиалуронат - чийгшүүлэх, чийг хадгалах
Ногоон цайн ханд - чийгшүүлэх, арьсны хамгаалалтыг бэхжүүлэх
Кокосын тос - чийгшүүлэх, тэжээлээр хангах
Хэрэглэх заавар: Хамгаалалтын давхаргыг хуулж аван маскаа тавиад 20-30 минут болсны дараа үлдсэн эссенсийг зөөлнөөр товшин нүүрэндээ шингээнэ.
Хэмжээ: 1 хайрцганд 5 ширхэг маск.
Ронас бренд нь Солонгос улсын мэргэжлийн гоо сайхны салон болон эмнэлгүүдэд хэрэглэгддэг эмчилгээний бүтээгдэхүүнээр дагнасан бренд юм.
Үйлдвэрлэсэн улс: Солонгос